ДОХ-ын эсрэг эмийг гаргажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 01

Хүний дархлал олдмол хомсдолын өвчлөлийг эрт үед нь анагаах шинэ эмийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага санал болгож байна. Энэ талаараа тус байгууллага Куала Лумпур хотноо болсон ДОХ-ын асуудлаарх чуулга уулзалтын үеэр мэдээллээ. Уг эмийн ачаар 2025 он гэхэд ДОХ-ын халдвартай гурван сая хүнийг үхлээс аварч чадна хэмээн ДЭМБ мэдэгджээ. Гэхдээ уг эмийг үйлдвэрлэхэд нэлээд хөрөнгө шаардлагатайбайгаа аж. Нэг ширхэг шахмал эмэнд гурван төрлийн бодис орсон бөгөөд ДОХ-ын халдвар аваад удаагүй, дархлааны системээ алдаагүй хүмүүст уулгах юм байна. Тус эмийг Алжир, Аргентин, Бразилд хэдийнэ хэрэглээд эхэлжээ. Энэхүү эм нь ХДХВ тархаж, дархлааны системийг гэмтээхээс хамгаалж чаддаг нь нотлогдсон байна. Одоогийн тооцооллоор дэлхийн хөгжиж буй орнуудын ДОХ-той иргэдэд хүртээмжтэй байдлаар уг эмийг хүргэхэд 23 тэрбум ам.доллор шаардлагатай гэсэн тооцоо гаржээ. ДЭМБ-ын ХДХВ, ДОХ-ын асуудал эрхэлсэн захирал, доктор Готфрид Хирншол “ДОХ-ыг вакцингүйгээр зогсооно гэдэг амаргүй. Гэхдээ энэхүү шинэ удирдамжийн ачаар ДОХ-оос шалтгаалах үхлийг удаан хугацаанд бууруулж чадна” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top