Хятадын Гуандун мужийн Шэньчжэнь хотын оршин суугч Фу Жули гэдэг бүсгүй дүүрэн бриллианттай цүнх олж, эзэнд нь эргүүлэн өгчээ. Тэрбээр 6-р сарын 23-нд Хонгконгт аялж яваад Хонгконгийн үнэт эрдэнэсийн үзэсгэлэнг үзээд амрахаар кафед орж мөхөөлдөс идэж байхдаа хажуу талын ширээний дор хар цүнх байгааг анзаарчээ. Хэн ч түүнийг авахгүй байгааг харсан Фу сониуч зандаа автан очиж, цүнхийг онгойлгож үзэв. Гэтэл дотор нь дүүрэн бриллант гялалзаж байлаа. Эдгээр бриллиант тус бүрдээ 400-800 мянган юань буюу 65-130 мянган долларын үнэтэй гэж "South China Morning Post" сонин мэдээлжээ. Иймээс цүнх дүүрэн бриллиантын нийт үнэ 200 сая юань /32,5 сая доллар/ гэнэ.
"Анх энэ эрдэнэсийг хараад миний зүрх хүчтэй цохилж, жаахан аймаар санагдсан" гэж бүсгүй ярилцлага өгөхдөө хэлжээ. Фу Жули хэдэн найзтайгаа очир алмаазын талаар ярилцахад зарим нь "Өөртөө үлдээ" гэж зөвлөсөн байна.
Гэвч бүсгүй нөхөртэйгээ зөвлөлдсөний эцэст бриллианттай цүнхийг эзэнд нь эргүүлж өгөхөөр шийджээ. Хатагтай Фу Жули нөгөө ширээн дээр 2 эрэгтэй сууж байсныг санажээ. Тэгээд гадаад дүр төрх, ярианы аялгаар нь Израилийн алт, үнэт эрдэнэсийн наймаачид байх гэж тааварласан байна. Ингээд Жули цүнхний эзнийг иртэл цүнхийг хамгаалан харахаар шийдэв. Гэтэл цагийн дараа нэг эр гүйн орж ирсэн байна. "Тэр их айсан бөгөөд учиргүй цонхийсон байсан. Түүний сэтгэл их хөдөлсөн бололтой байлаа" хэмээн Фу ярилаа.
Наймаачин эр цүнхээ хараад маш их баярлаж, удаан мэхийн ёсолж хятадаар "Баярлалаа" гэж талархлаа илэрхийлжээ. "Би тэсэлгүй түүнээс ийм их үнэт эрдэнэс авч явж байж яаж ингэж хайнга хандаж байна гэж хатуухан асуусан. Уг нь цагдаад өгвөл илүү хариуцлагатай байх байлаа. Гэхдээ эзэнд нь өгсөндөө би харамсахгүй байна. Энэ бол би амьдралдаа өчнөөн баялагтай гэнэт учирсан ганц л тохиолдол. Гэхдээ би хожим сэтгэл санаагаар шаналж, гэмшиж амьдрахыг хүсээгүй юм" хэмээжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Neg azgui tenegt burxan neg udaa xarj uzei geed zam deer nx alt xayachixsan chinx nogoo azgui*****dandaa gazar shagaij xanalaa neg udaa xun shig xaraa deeguur yavaya geed nogoo zam deer xayasan altnii deeguur xaralgui alxaad yavchixsan gesen xoshin shogiin adil boljee azgui novsh gej
Usan teneg