ОХУ-ын хүүхэлдэйн киноны найруулагч, зохиолч Александр Курляндский 75 насны ойгоо тэмдэглэн өнгөрүүлжээ. Нэрт найруулагчид ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин баяр хүргэж “Олон талын авъяастай, хөдөлмөрч таны шинэ уран бүтээлийг үзэгчид сонирхон хүлээж авдаг. Танд сайн сайхныг хүсье” хэмээн Кремлийн сайтад бичжээ. Зохиолч Александр Курляндский Оросын “Чамайг даа” хүүхэлдэйн киноны найруулагчдын нэг. Тэрбээр хүүхэд багачуудын үзэх дуртай өөр олон хүүхэлдэйн киног бүтээсэн нэрт найруулагч юм.
Сэтгэгдэл ( 0 )