1990-ээд оны шилдэг загвар өмсөгч Кристи Терлингтон 44 насандаа загварын ертөнцөд эргэн ирлээ. Тэрбээр дэлхийд нэртэй гурван брэндийг сурталчилж эхэлсэн бөгөөд загварын ертөнцөд дээд амжилт тогтоохоор шийдсэн гэнэ.
Кристи Терлингтон нэрт дизайнер Жейсон Вутай хамтран Jason Wu сурталчилж эхэлсэн байна. Мөн Prada фирмийн болон Calvin Klein Underwear загварын зураг авахуулжээ. Өдгөө хоёр хүүхдийн ээж Кристи Терлингтон анх 16 насандаа Vogue сэтгүүлийн нүүрэнд гарч байсан аж. Түүнээс хойш 2 жил засварлаж, сургуулиа төгсөөд загварын ертөнцөд жинхэнэ утгаараа хөл тавьсан байна. Тэрбээр йог болон эрүүл мэндийн тухай ном бичиж байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 0 )