Пакистанд исламын шашинтай эгч дүү охид бороо орж байх үед барууны хувцас өмсөж бүжиглэсэн бичлэг тус улсын интернэтэд тавигджээ. Тэдний дуулж, бүжиглэсэн бичлэгийг гар утсаар хийсэн байна. Гэвч исламын шашны хатуу дэг жаягийг баримталдаг тус нутгийн зэвсэглэсэн таван этгээд 15, 16 настай эгч дүүсийн гэрт дайран орж тэднийг буудан хөнөөжээ. Охидыг Нур Басра, Нур Шеза хэмээдэг аж. Хэргийг орон нутгийн цагдаагийнхан шалгаж эхэлсэн байна. Мөн шашны хатуу ёс жаягийг зөрчсөн охидыг хөнөөсөн этгээдүүд олдоно гэдэг их бэрхшээлтэй гэнэ. Учир нь Пакистаны орон нутгийн эрх баригчид шашны ёсоо хамгаалах талаар онцгой анхаардаг улс. Тус улсад жилд дунджаар 1000 орчим эмэгтэй амиа алддаг. Тэднийг исламын шашны хатуу ёс жаягийг зөрчсөнийх нь төлөө ийнхүү хөнөөсөн байна.
Сэтгэгдэл ( 4 )
davrah gej mongoldoo hun bolsiimaa gej
Vnexeer xelex muu vg alga da doroi uls bn
МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШҮҮ. ХАЯА ДАВРААД БАЙДАГ БОЛХООС