Канадын “Cirque du Soleil” компанийн зохион байгуулсан “Ka” шоуны үеэр Францын акробатч Сара Жуярд-Жуйллот 15 метрийн өндрөөс унаж нас барсан харамсалтай хэрэг болжээ. Тоглолт АНУ-ын Лас-Вегас хотын “MGM Grand” зочид буудалд болсон аж.
Үзэгчдийн яриагаар “Ka” шоу үзүүлбэрийн сүүлийн үзүүлбэрүүд явагдаж байхад энэхүү хэрэг гарсан бөгөөд үзэгчид Сара Жуярд-Жуйллотыг унах үед энэ нь үзүүлбэрийн нэг хэсэг гэж бодсон тухайгаа мөн ярьсан байна.
Амиа алдсан жүжигчин 31 настай бөгөөд циркийн урлагт 22 гаруй жил акробатын үзүүлбэр үзүүлсэн чадварлаг уран бүтээлч байжээ.
Сэтгэгдэл ( 0 )