Женнифер Лопез дарангуйлагчийн төрсөн өдөрт дуулан шүүмлэлд өртжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 03

Дэлхийн хамгийн үнэтэй дуучдын нэг Женнифер Лопез өнгөрсөн бямба гаригийн орой Туркменистаны Ерөнхийлөгч Гурмангулы Бердымухамедовын 56 насны төрсөн өдрийн баярт хүрэлцэн очиж ая дуугаа өргөсөн байна. Гурмангулы Бердымухамедов нь 2006 оноос хойш улсынхаа төрийн тэргүүнээр ажиллаж байгаа бөгөөд түүнийг олон улсын  “Human Rights Watch” байгууллагынхан дэлхийн хамгийн хатуу дарангуйлагчдын жагсаалтад бүртгэсэн байдаг.

Тэгвэл хүний эрх, хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй оролцдог Женнифер Лопез Туркменистаны дарангуйлагчийн төрсөн өдөрт ая дуугаа өргөсөн нь хүний эрхийн байгууллагынханд таалагдаагүй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top