Таван ихэр хүүхэд төрүүлсэн лесби хос салахаар шийджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 03

Дэлхийд анх удаа таван ихэр хүүхэд төрүүлсэн  лесби хос олон хүүхэд тэжээх үүрэг хариуцлагаасаа болж салж байгаагаа мэдэгджээ. Анхнаасаа сэтгэлийн хөөрлөөр хандсан хос асуудал ийм хүнд болохыг тэр үед ухаараагүй гэнэ.

Ирландын иргэн Росемэри Нолан болон Австралийн иргэн Мелиша Кийверс нар 2008 онд Австралид танилцан, гэр бүл болсон байна. Ингээд тэд 27 настай америк оюутан залуугийн эр бэлгийн эсийг худалдан авч Кийверсд суулгаснаар таван ихэр хүүхэд төрүүлжээ.

Салахаар болсон лесби хос 5 ихрийн эцгийг тухайн донорын компаниар дамжуулан хайж олсон хэдий ч донор залуу гэрээнд хүүхдүүдтэй хэзээ ч уулзахгүй болон ямар нэгэн үүрэг хариуцлага үүрэхгүй гэсэн гарын үсгийг зурсан байжээ.

Ингээд  "Queensland"-ийн хуулиар төрүүлсэн ээж нь л хүүхдийг асран халамжлах хуультай учир Кийверс таван ихрийг ганцаараа өсгөхөөр болж үлдсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.20.220) 2013 оны 07 сарын 03

Яасан тэнэг юм вэ? 5 хүүхэд эцэггүй үлдэх боллоо.Монголын охид арай ингэж тэнэгдэхгүй юм байгаа виз????????

0  |  0
Top