Солонгос зохиолчийн ном АНУ-д бэстселлэр боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 26

Америкт анх удаагаа солонгос ном бэстселлэр болж хэдхэн хоногийн дотор 100 мянган хувь борлогдлоо. БНСУ-ын зохиолч эмэгтэй Шин Кюн Сүкийн “Ээжийгээ асраарай” нэртэй роман эх орондоо 1.7 сая хувь борлогдсоныхоо дараа дараа АНУ-ын зах зээлд ийнхүү амжилттайгаар хөл тавилаа. Уг номын зохиолч Шин Кюн Сүк  “Хүн бүхэн ээжтэй, ээж нь бас ээжтэй. Амьдралыг түүчээлсэн энэ ээж гэдэг чухам ямар бодгаль вэ? Тэр ямар хувь хүн бэ гэдийг би гаргахыг хичээсэн” хэмээн ярьжээ. Эхний зургаан хоногийн борлуулалтаараа одоо 21 т жагсаж байгаа энэ ном зохиолчийн англи хэл дээр хэвлүүлсэн анхны ном ажээ.

М.Гэрэлгуа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top