Гудамжны зарлалын телевизрээр порно бичлэг гарчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 03

Хятадын Жилин аймагт гудамжны зарлалын том LED телевизрээр гэнэт порно бичлэг гарч олон хүнийг цочирдуулжээ. Уг бичлэг 10 орчим минут үргэлжилсэн бөгөөд бичлэгийг гаргасан хүнд хуулийн хатуу арга хэмжээ авах нь тодорхой юм. Учир нь Хятад улсад олон нийтэд порно бичлэг, садар самууныг үзүүлэхийг хориглосон хатуу хуультай юм.  

Энэхүү олныг цочирдуулсан бичлэг техникийн ажилтны компьютерээс LED телевизтэй шууд холбогдон олон нийтэд цацагдаж байжээ. Техникийн ажилтны хэлж буйгаар тэрхүү бичлэгийн шууд холбогдоно хэмээн санаагүй бөгөөд бүх зүйл хяналтад байгаа гэж бодсон учир санаа амар байснаас 10 минут орчим юу ч мэдэлгүй олон нийтэд хориотой бичлэг үзүүлсэн байна хэмээн ярьжээ. Одоо цагдаа нар энэ хэргийг мөрдөн шалгаж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
xaxaxax(122.201.18.19) 2013 оны 07 сарын 03

xaxaxa Goy yum bish uu

0  |  0
Top