Олон нийтийг хамарсан сүлжээ сайтад бичсэн террорист шинжтэй сэтгэгдлээсээ болж торны цаана суусан өсвөр насны хүүгийн байдал хүнд байна. Тодруулбал өнгөрөгч хоёрдугаар сард Facebook сайтад нэг найзтайгаа "League of Legends" гэх видео тоглоом тоглож байх үедээ бичсэн сэтгэгдлээсээ болж найман жил хоригдох ял сонсжээ. Тухайн үед 18 настай байсан Жастин Картер одоо АНУ-ын Comal County хорих газар ял эдэлж байна. Хүүгийн эцэг Жэйк Картер: "Хүүгийн минь сэтгэл санаа их хямарсан байгаа, хүү минь хамаг найдвараа алдаад байна" гэж өчигдөр CNN-д өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. Хүүг тоглож байх үед тоглогчдын нэг нь: "Чи бол галзуу амьтан, тархи чинь ер нь гашилсан байх аа" гэхэд хүү хариу болгож: "Тиймээ! миний толгой гашилсан, би сургууль дүүрэн хүүхдийг буудаж алаад, хараахан зогсоогүй байгаа зүрхийг нь иднэ!" гэсэн коммент бичсэн юм. Хүү комментынхоо төгсгөлд "Lol" /чангаар инээх/ гэж бичсэн байсан учраас энэ бол тоглоом наргиа болгож хэлсэн үг хэмээн аав нь батлаад байгаа аж. Түүнчлэн Change.org сайтаас олон нийтэд явуулж буй "Жастин Картерыг суллая! Терроризмийг мөрдөн байцаах тухай хуулийг өөрчилье" хэмээх санал асуулга одоогоор 35000 дэмжсэн санал аваад байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 6 )
Tarhindaa bodoj yavsan uildlee amaaraa ilerhiilsen n yamai daa.tuunees surguuli duuren huuhduudiig****sonirhol ene zaluud baijee.
Mongold enenees aimaar uhaan aldmaar yum zaluuchuud usvur uyiinhen zunduu bichdeg shuudee
Bi surguuli dvvren hvvhediig buudaj alaad haraahan zogsoogvi bga zvrhiig ni idne .... lol…xaxaxaxa