Жүжигчин Жонни Депп саяхан Америкийн нэгэн ток шоунд уригдан оролцжээ. Шууд нэвтрүүлгийн үеэр хөтлөгч Жимми Киммел түүнийг сайхан үгээр шагнаж, “царайлаг, жинхэнэ эр хүн шиг төрхтэй” гэх мэтчлэн магтаж. Эдгээр үгсийн дараа Жонни хөтлөгчид гүнээ мэхийн талархаад хацар дээр нь үнсчээ. Харин секундын дараа хоёр дахь үнсэлтийг ... уруул дээр нь. Мөн хэсэг хормын дараа Депп хөтлөгчийг дахин үнсчээ. Энэ удаад мөн л уруул дээр нь. Гэнэтийн энэхүү үйл явдалд хөтлөгч Жимми Киммел эгээ л ярьж чадахаа болих шахсан талаар хэлсэн байна.
Жүжигчин эр энэ хачирхалтай үйлдэл хийснээр өөрийн найз бүсгүй Эмбер Хэрдээс хариугаа авсан хэмээн хүмүүс үзэж байгаа аж. Учир нь бисексуаль Эмбэр Херд өмнө нь түүнийг хаяад эмэгтэй хүн рүү явсан төдийгүй саяхан л гэхэд хоёр минутын эротик рекламд эмэгтэй хүнтэй үнсэлцэж тоглосон нь Жоннид таагүй санагдаж, ийнхүү өөрийгөө тайвшруулсан арга хэрэглэсэн бололтой.
Сэтгэгдэл ( 1 )
Bolj l bn sh dee...k