Египет шинэ ерөнхийлөгчөө угтан авлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 04

Египетийн шинэ ерөнхийлөгчийн нэр өчигдөр шөнө тодорчээ. Түр Засгийн газрын тэргүүнээр тус улсын үндсэн хуулийн танхимын тэргүүн шүүгч Адли Мансоурыг нэрлэлээ. Тэрээр орон нутгийн цагаар пүрэв гарагийн 10:00 цагт тангараг өргөх юм. Өчигдөр Египетийн армийн тэргүүн Жен Абдул Фатта ал Сиси төрийн эргэлт хийж Мохаммед Морсиг Ерөнхийлөгийн суудлаас огцруулж буйг орон даяар зарласан байна. Тэрээр “Чөлөөт сонголтоор сонгогдсон анхны удирдагч Морси ард түмний шаардлагатай нүүр тулахаас татгалзсан учир албан тушаалаас нь огцрууллаа” хэмээн мэдэгдсэн юм. 

Ерөнхийлөгч огцорсныг дэмжин өнгөрсөн шөнө олон зуун мянган хүн Тахрирын талбайд баяраа тэмдэглэжээ. Энэ үеэр Морсигийн дэмжигчид жагсагчидтай мөргөлдөж 10 гаруй хүн амиа алдсан байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top