Америкчууд тусгаар тогтнолын баяраа сүр дуулиантай тэмдэглэн өнгөрүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 05

АНУ-ын тусгаар тогтнолын баяр энэ сарын 4-нд болж өнгөрлөө. Тэд тусгаар тогтнолын баяраа сүр дуулиантай тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Хүчтэй хар шуурганы улмаас хаагдсан Эрх чөлөөний хөшөөг ч энэ өдөр нээжээ. Мөн өнгөрсөн 10-р сард Сэнди хар шуурганд өртсөн Нью-Йоркын хөшөөг харахаар олон мянган хүн Эрх чөлөөний аралд цугларсан аж.  

Бүх нийтийг хамарсан арга хэмжээ Бостон, Вашингтон, Атланта, Филаделфия, Нью Орлеанс хотуудад өргөн хүрээнд болсон бол Пүрэв гарагийн арга хэмжээнүүдэд цагдаа, аюулгүй байдлын албаныхныг өндөр хэмжээнд ажиллуулжээ. Ялангуяа Бостончууд 4 дүгээр сарын халдлагаас хойш анх удаа олноор цугларсан явдал болж байгаа юм. Нийслэл Вашингтон хотод 17 минутын турш салют буудуулж, уран бүтээлчид цугларч олонд ая дуугаа өргөж тусгаар тогтнолын баяраа гайхалтай сайхан тэмдэглэсэн байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Daria(103.23.51.2) 2013 оны 07 сарын 05

oluulaa tsuglahdaa dandaa aidastai bdag bhdaa hetsuu ymaa

0  |  0
Top