ӨАБНУ-ын ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн биеийн байдал тун тааруу байгаа. Эмч нарын мэдээлснээр унтаа байдалд байгаа бөгөөд гэр бүлийнхэн ямар нэг муу юм болоход бэлтгэж, түүнийг амь үрэгдсэн хүүхдүүдийнх нь хамт оршуулах баримт бичгийг бэлэн болгосон хэмээн олон нийтэд мэдээлсэн байна. ӨАБНУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөгч Мак Махараж “эмч-өвчтөний харилцааны нууцлалыг” сахиж, Мандела болон түүний гэр бүлийн хувийн амьдралд оролцохгүй байхыг хүсчээ. Мөн Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээлснээр, хуучин ерөнхийлөгчийн “биеийн байдал тун тааруу хэвээр байгаа” гэж мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )