30 жилийн өмнө алга болсон бүсгүйн цогцос хананаас олджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 05

АНУ-ын Нью-Йорк мужийн нэгэн байшингийн ханан дундаас 30 орчим жилийн өмнө алга болсон хүний цогцос олджээ. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр уг цогцос Погкипси хотын сургуульд ажилладаг байсан багш эмэгтэй Жоанна Николсийнх болохыг тогтоосон байна. Түүний нөхөр Жеймс аль 1985 онд эхнэрээ ор сураггүй алга болсон тухай цагдаад мэдэгдэж байсан юм.

Цогцсыг эзнийг нь нас барсны дараа байшинг шалгаж явсан барилгын компанийн гэрээт ажилтан олсон байна. Тэрээр байшинд “хуурамч хана” босгосон байхыг олж үзтэл дотор нь гялгар уутанд хийн амыг нь боосон хатсан шарил байхыг олжээ. Шинжээчид эмэгтэйг толгой руугаа хүнд зүйлээр цохиулсаны улмаас нас барсан гэсэн дүгнэлтийг гаргаад байгаа юм.

Уг хэрэг дээр цаашлаад мөрдлөг явуулахгүй гэнэ. Учир нь хэргийн гол сэжигтэн болох Жоаннагийн нөхөр Жеймс Николс 82 насандаа өөд болсонтой холбоотой. Тэрбээр 28 жилийн тэртээ Жеймс Николс эхнэрээ алга болсон тухай цагдаа нарт мэдээлж байжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top