Солонгос бүсгүйчүүд гоо сайхны мэс заслаас буцдаггүй. Харин тоолбол тоотой хэдэн цөөнх мэс заслын бус спортоор хичээллэж гоо сайхнаа арвах боломжтой гэж үздэг байна. Тэдний нэг Jung Da Yeon гэх эмэгтэй спортоор шаргуу хичээллэн 20 кг турж чаджээ.
Тэр өөртөө итгэлтэй сайхан бүсгүй байхын тулд ийн зориглосон нь амжилтанд хүрсэн бөгөөд үүнээс өмнө хоёр хүүхдийн ээж, эгэл жирийн л гэрийн эзэгтэй байжээ. Харин спортоор хичээллэж өөрийгөө өөрчилсний дараа Jung Da Yeon-г 46 настай гэхэд хэн ч итгэхгүй байв. Харин хамаатан садан найз нөхөд нь л жинхэнэ насыг нь мэддэг болжээ. Өдгөө яг л 20 настай мэт харагдаж байгаа Jung Da Yeon эмэгтэй хүн хэрхэн сайхан харагдах талаар ном бичсэнбөгөөд эл ном нь Өмнөд Солонгост хэдхэн хоногийн дотор хэдэн зуугаараа зарагдаж дахин хэвлүүлжээ. Jung Da Yeon хатагтай одоо гэрийн эзэгтэй биш дээдсийн зиндааны хатагтай болсон аж.
Сэтгэгдэл ( 1 )
nuurend zasal hiilgesen bnaa.harin bie n uneheer goe bolj.neere yamar dasgal hiisen yum boloo