Энэтхэгийн Мадхя Прадеш мужийн Индоре хотын орчмын Мандлешвар гэх ойгоос төрөөд удаагүй нярайг олжээ. Нярайг авто замаас холгүй орших нүхэнд хийж орхисон бөгөөд өдгөө нярайн хамар ам нь бага зэрэг гэмтсэнийг эс тооцвол эрүүл саруул байгаа аж. Хаягдсан наярай охин хүүхэд бөгөөд нүхэнд 24 орчим цаг байжээ.
Охины байсан нүхний ойролцоо ойн элдэв амьтад их цугларсан байсныг модны аж ахуй эрхлэгч Ягдиш Мангилал хараад очиж үзэхээр шийджээ. Гэтэл амьтдын цуглаад байсан газарт их гүн биш нүхэнд хүүхэд байсан аж. Хэрэв Ягдиш Мангилал хүүхдийг олоогүй бол амьтдын хоол болох байсан хэмээн тус хотын цагдаагийнхан ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )