Египетийн ГХЯ-ны тэргүүн Мухаммед Камель Амр улс оронд нь өрнөж байгаа улс төрийн үйл явцын талаар ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавровд мэдээлжээ. Египетийн сайд утсаар ярилцахдаа Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг огцруулсан явдал египетийн ард түмний хүсэл эрмэлзэлд нийцэж байна.
«Ард олон эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөний үеэр хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн хийгээд түүнийг зэвсэгт хүчний дэмжлэгээр биелүүлсэн» гэж онцлов. Ойрын үед Египетийн түр удирдлага улс төрийн тасалдан зогссон үйл явцыг сэргээх үйл ажиллагааны тов тодорхой төлөвлөгөөг боловсруулж санаачилна гэж Мухаммед Камель Амр батлан илэрхийлэв.
Сергей Лавров Египетийн ардчилсан шинэтгэлийг дэмжих Орос улсын зарчимт байр суурийг батлан дурдав. Үүний хамт ОХУ-ын ГХ-ийн сайд Египетийн нийгэмд гарсан санал зөрөлдөөнийг хүч хэрэглэлгүй нийт үндэсний яриа хэлэлцээний хүрээнд зохицуулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )