Нобелийн шагналт, Дээрхийн гэгээнтэн ХIV Далай ламын 78 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байгаа билээ. Түвдийн оюун санааны удирдагчаар нэрлэгдсэнээс хойш 73 дахь жилээ угтаж буй Далай ламын төрсөн өдрийн нээлт яг одоо Энэтхэгийн Байлакуппе хотод эхлээд байна. Европын хуанлигаар тэмдэглэдэг цорын ганц Буддын баяр нь XIV Далай ламын төрсөн өдөр юм. Эл өдөр дэлхийн буддистууд залбирал үйлдэж, сүм хийдээс зохион байгуулж буй арга хэмжээнд оролцдог. Түвдийн лам нар Дээрхийн гэгээнтнийг буцаан авчрахыг шаардан жагсаал цуглаан хийж магадгүй хэмээн Хятадын эрх баригчид болгоомжилж байгаа юм. Далай ламын төрсөн өдрөөр Түвд, Монголын Буддист Соёлын төвөөс олон арга хэмжээ зохион байгуулагдах аж. Мөн Лондон, Лос-Анжелос, Калифорни зэрэг дэлхийн томоохон хотуудад ч түүний төрсөн өдрийг тэмдэглэх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )