Гадаадад ажиллаж амьдарч буй Монгол иргэд золгүй байдлаар амиа алдсаар байна. Өчигдөр гэхэд Эрхүүгийн есөн давхар барилгын дээвэр дээр Монголын иргэн амиа хорлоно хэмээн хүмүүсийг сандаргасан гэнэ. Онцгой байдлын туршлагатай мэргэжилтэн Богдан Васильев гурван цаг орчим ярилцсан ч амжилт олоогүй аж. Тэрбээр Эрхүүд бөөний худалдаа эрхэлдэг байжээ. Богдан Васильев амиа хорлосон залуугаас хэдхэн алхмын зайтай зогсч, ус гуйхад нь хүртэл өгч байжээ. Энэхүү есөн давхар барилга нь стандартын 13 давхар барилгын өндөртэй тэнцдэг гэнэ. Тэрбээр "Надад Оросод гомдох шалтаан байхгүй. Би гэр бүлдээ тусалж чадахаа байлаа" гэжээ. Түүнчлэн шинэ паспорттой болохыг хүсч байгаагаа ч хэлсэн аж. Аврагчид түүн рүү аврах олс шидэхэд түүнээс гарах гэж зүтгэж байгаад доошоо гуравдугаар давхарт унасан байна. Түүнийг түргэн тусламжаар авч явсан ч ухаан оролгүй байгаад нас баржээ.
Сэтгэгдэл ( 4 )
orosuud altsan gejdeee...... orosuud avrah gej baigaad aldchihsan bainshdee.amia horloh geed suuj baigaa huniig genet olsoor zogsooh gej baigaad chadaagui zuiliig orosuud alsan gej oilgoj bolohguishdee humuusee. amia horloh uildel hiigeed suuj baigaa humuusiig avarna gedeg hetsuu shuu.neg l zutgej shiidver gargachihsan bol eruul uhaantai bolgoj zogsoono gedeg tiim amar geju.
bogdan vasilyev l ter zaluug baahan setgel zuin daramtand oruulj baigaad ingesen baih.
amia horloson l bna shd. uuruu l uragshaa zutgeed oichson bna. uheh muruuru uhehgui .
Er ni yugaa hiij naad balai oros ruu yavdag bna..