Сан-Франциско хотын олон улсын нисэх онгоцны буудалд орон нутгийн цагаар өнгөрсөн бямба гаригийн 11.28 цагт 300 гаруй хүнтэй “Boeing 777” онгоц унажээ. Үүний улмаас хоёр хүн амиа алдаж, 180 хүн бэртсэн байна.
Уг онгоц Сөүл-Сан-Францискогийн чиглэлийн онгоц байсан аж. Өмнөд Солонгосын “Asiana Airlines” компанийн төлөөлөгч мэдээлэхдээ “Манай онгоц унасан нь алан хядах ажиллагаа байгаагүй. Бид ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна” гэжээ.
“Boeing 777” онгоцны ослын улмаас амиа алдсан хоёр хүн нь БНХАУ-ын иргэд байжээ. Онгоцонд багийн 16 гишүүн, 291 зорчигч байснаас зорчигчдын 61 нь АНУ, 77 нь БНСУ, 141 нь БНХАУ-ын иргэд байсан аж.
Сэтгэгдэл ( 0 )