Вьетнамд зургаан залууг хоёр жилийн хугацаанд 4000 муурыг хулгайлж, тэдний махыг худалдаалсан хэрэгт сэжиглэн саатуулсан тухай гадаадын томоохон сайтад мэдээлжээ. Энэ хэргийг толгойлогч Nguyen Duc Dung гэгч 26 настай залуу цагдаад өгсөн мэдүүлэгтээ “Бид муурыг гэрийнх нь гаднаас барьдаг байсан. Загас юмуу ямар нэг амьтнаар хооллож байгаад барьдаг байсан” гэжээ. Яг ийм аргаар шөнөдөө 4-6 муур хулгайлдаг байснаа хүлээжээ. Муурны махны нэг килограммыг нь гурван ам.доллар буюу ойролцоогоор 2,30 еврогоор зарж олсон мөнгөөрөө мөрийтэй тоглодог байсан гэнэ.
Цагдаа нар тэднийг үйлдэл дээр нь барьсан бөгөөд хулгайн гэмт хэрэг хийснийх нь төлөө тэдэнд долоон жилийн хорих ялаар шийтгэхээр прокурор дүгнэлтээ гаргажээ. Вьетнамд нохой хулгайлах явдал багагүй байдаг ч эдгээр муур хулгайлсан гэмт этгээдүүд анхны тохиолдол юм. Муурны мах нь Вьетнамд тансаг хэрэглээний зоог бөгөөд ил гал дээр шарж, будааны дарсны даруулганд зууш болгон иддэг аж.
Сэтгэгдэл ( 0 )