Нигерт өнгөрөгч бямба гаригт лалын хэт даврагсад дунд сургуульд халдлага үйлдэж, сургуулийн байрыг шатаан 22 сурагчийн амийг хөнөөсөн аймшигт хэрэг гарлаа. Гэрчүүдийн мэдээлж буйгаар хохирогчдын ихэнхи лалын хэт аврагсад дунд сургуулийн байрыг галдах үеэр амьдаараа шатаж нас барсан байна. Энэ хэрэг явдалтай холбоотойгоор Нигерийн Йобе мужийн захирагчийн зүгээс тус муж дахь бүх дунд сургуулийг ирэх есдүгээр сард хичээлийн шинэ жил эхлэх хүртэл хаах тушаал гаргажээ.
Үүний зэрэгцээ Нигерийн албаныхан иргэдийг халдлага үйлдэхээр зэхэж буй сэжиг бүхий этгээдүүдийг цагдаа нарт мэдээллэхэд дэмжлэг үзүүлж, халдлагаас урьдчилан сэргийлэх үүднээс гар утасны хоригийг цуцалжээ. Ингэснээр цагдаа нарт илүү дэлгэрэнгүй мэдээлэл, олон талын эх сурвалжаас ирнэ хэмээн үзэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
БАС Л НӨГӨӨ ЛАЛ ГЭДЭГ ЛАЛАРУУД