Өчигдөр Египетийн Лалын ахан дүүс бүлэглэлийн 30 гаруй гишүүн алагдсан талаар тус байгууллагын төлөөлөгч Маруд Али мэдэгдлээ. Египетэд төрийн эргэлт хийснээр эрх баригч Лалын ахан дүүс намын удирдах албан тушаалтнуудыг мөн баривчилж эхэлсэн байна. Одоогоор амиа алдсан хүмүүс ямар албан тугаал хашдаг, хэн болох талаар мэдээлээгүй аж. Харин орон нутгийн эмнэлгийнхэн амиа алдагсдын тоог 15 хэмээн мэдээлж байна. Хохирогсод руу үл мэдэх хүмүүс гал нээсэн тул хэн энэ үйл ажиллагааг зохион байгуулсан нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )