Бразил улс өөрийн ядуу буурай, алслагдсан орон нутгуудад эмнэлэгийн тусламж хүргэх зорилгоор гадаадын арван мянган эмч хөлслөн, гэрээгээр ажиллуулахаар төлөвлөж байгаа ажээ. Орон нутагт эмнэлгийн тусламж хүргэх гадаадын эмч нарын бүрэлдэхүүнтэй баг ирэх есдүгээр сараас эхлэн ажлаа эхлүүлэх төдийгүй алслагдсан нутгуудад эмнэлгийн тусламж хүргэх талаар энэ чиглэлийн их сургуулиудын хөтөлбөрт мөн Бразилын Засгийн газраас тусгахаар болжээ.Тодруулбал тус улс 2015 оноос шинээр төгссөн эмч нарыг эхний хоёр жил улсын салбарт ажиллах хэрэгтэйг илүүд үзэж байгаа юм.
Түүнчлэн дээрх 10,000 мянган эмчийн бүрэлдэхүүнд багтсан гадаадын эмч нар өмнө нь Британи, Швед гэх мэт улсуудад мөн эмнэлэгийн тусламж үйлчилгээ хүргэж байсан туршлагатай төдийгүй тэдний үйлчилгээг Бразилын өнцөг булан бүрт хүрч ажиллах хэрэгтэйг тус улсын эрүүл мэндийн яамны албаныхан онцолж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )