Хятадын армийн нэрт генералын хүү бүлэг хүчингийн хэрэгт холбогдон, буруутгагдаад байгаа талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Тодруулбал, 17 настай Ли Тяньи энэ оны хоёрдугаар сард Бээжингийн нэгэн зочид буудалд нэгэн эмэгтэйг бусад дөрвөн сэжигтэний хамт хүчиндсэн хэмээн сэжиглэгдэн шалгагдаж байгаа юм байна. Тэрээр өмнө нь бааранд орж дээрх дөрвөн сэжигтэний хамт согтууруулах ундаа уусан байж. Мөн тэднийг ч энэ хэрэгт холбогдуулан саатуулаад байгаа юм.
Хоёр жилийн өмнө Ли машинаараа санамсаргүй замыг нь таглаж зогссон дунд эргэм насны эхнэр, нөхөр хоёрын биед халдаж, энэ хэргийнхээ төлөө жилийн тэнсэн авч байсан удаатай. Энэ үед өсвөр насны хүү байсан тэрбээр “BMW” маркын дугааргүй машин жолоодож явжээ.
Хүүгийнхээ балмад явдлын төлөө эцэг нь Хятадын телевизүүдээр байнга шахуу цацагдаж эх орны сэдэвтэй дуугаараа олны танил болсон Ли Шуанцзян генерал хохирогчдын өмнөөс өөрийн биеэр уучлалт гуйсан байна.
Сэтгэгдэл ( 0 )