Америкийн поп дуучин Мэрайя Кэри өнгөрсөн ням гаригт “Beautiful” дууныхаа клипийг хийлгэх үеэр мөрөндөө гэмтэл аван, эмнэлэгт хүргэгджээ. Өдгөө 43 настай нэрт дуучны хэвлэлийн төлөөлөгч энэ талаар мэдээлэхдээ “Beautiful” дууныхаа клипний үеэр Мэрайя Кэри мөрөө булгалсан ч түүнд эмнэлэгийн тусламж яаралтай үзүүлснээр одоогоор биеийн байдал нь сайн байгаа” хэмээн ярьжээ. Нэрт дуучин мөрөндөө гэмтэл авсны дараа Нью-Йоркийн төв эмнэлэгт хүргэсэн байна. Одоогийн байдлаар биеийн байдал сайн бөгөөд энэ сарын 13-нд “Сэнди” хар салхины хохирогчдод хандив өргөх тоглолтонд оролцох юм байна.
Сэтгэгдэл ( 0 )