Үерийн улмаас 5000 гаруй хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 10

Энэтхэгийн Уттараханд мужид болсон үер, хөрсний нуралтын улмаас амиа алдагсдын тоо 5000 давсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Одоогоор 1000 орчим хүн амиа алдсан болох нь тогтоогдсон байна. Мөн 4500 хүн сураггүй алга болжээ. Өнгөрсөн сард гэхэд сураггүй бологсдын тоог 3000-д хүрсэн хэмээн мэдээлж байсан билээ. Албаны төлөөлөгч Вижая Бахугуна “Бид эрлийн ажиллагааг энэ сарын 15-н хүртэл үргэлжлүүлнэ. Засгийн газрын зүгээс амиа алдагсдын гэр бүлд 500 мянган рупийн тусламж олгохоор болсон” гэжээ.

Байгалийн гамшигт үзэгдэлд 250 хот, тосгон өртөж, ойролцоогоор 100 мянга гаруй хүн эд хогшил, эрүүл мэндээрээ хохиросон гэсэн тоог албаныхан мэдээлжээ. Одоогоор Уттараханд мужийн голын ойролцоо оршин суудаг айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажил эд өрнөж байгаа аж.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top