Английн Манчестерд байдаг музейний хөшөө амь орж 180 градус хөдөлсөн явдал саяхан болсон байна.Энэхүү 4000 жилийн настай эртний Египтийн фараоны хөшөө нь 25,0 см өндөр бөгөөд түүний нэрийг Нэб-Сэну буюу үхлийн бурхан гэдэг байна.Энэ хөшөө Манчестерийн түүхэн музейд 80 жил болж байгаа аж. Хамгийн анх энэхүү гоц үзэгдлийг олж мэдсэн музей ажилтан хэлэхдээ өглөө бүр музейг нээх үед уг хөшөө 180 градус эсвэл хажуу тал руу харсан байдлыг гайхаж хяналтын камераар бичлэг хийгээд шалгаж үзэхэд үнэхээр уг хөшөө нь өөрөө эргэж байгааг олж үзээд айж гайхах нь зэрэгцсэн гэнэ.
Үүний дараа музейн удирдлагууд шинжээчид болон хөшөө судалдаг хэсэг хүмүүст бичлэгээ үзүүлэхэд тэд үүнийг дуу нэгтэйгээр Фараоны хараал гэж дүгнэсэн байна.Учир нь эрт цагт Египтийн бурхадын хөшөөнд ямар нэгэн далдын шивлэг хийж амирлуулдаг байсан талаар Фараоны хөшөө судлаач ДК.Фрайс хэлсэн байна.Тиймээс уг хөшөөг оролдох шаардлаггүй бөгөөд цаг нь болхоор энэ үзэгдэл алга болох аж.
UFO.mn
Сэтгэгдэл ( 0 )