Форд, Тоёота, Хонда компаниуд үйлдвэрээ хаалаа

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 27


Автомашин үйлдвэрлэдэг дэлхийн томоохон зарим компаниуд хаалгаа түр хугацаагаар хаах боллоо. Японы байгалийн гамшигтай холбоотой нийлүүлэлт тасалдсанаас “Форд” компанийн төлөөлөгчид Тайвань дахь автомашины үйлдвэрээ хоёр долоо хоногийн турш хаана хэмээн мэдэгдлээ. Дэлхийд автомашины үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг “Форд” компанийн хувьд Тайваниас гадна Бельги дэх үйлдвэрээ энэ сарын эхээр түр хугацаагаар хаах шийдвэр гаргасан юм. “Форд”-оос гадна Японы “Тоёота”, “Хонда” тэргүүтэй компаниуд зарим үйлдвэрээ түр хугацаагаар хаагаад байгаа ажээ.

 М.Гэрэлгуа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top