ОХУ-ын Хууль сахиулах байгууллагынхан Москва хотноо хууль бусаар амьдарч байсан хүмүүсийг илрүүлжээ. Албаныхан Вьетнамын 250 иргэнийг баривчлан цагдаагийн хэсэгт хүргээд байгаа аж. Тус хотын аж үйлдвэрийн бүсэд хувцас оёдог нууц үйлдвэр илрүүлсэн бөгөөд 24 цагийн турш ажилладаг байсныг нь мөн илрүүлсэн байна.
Түүнчлэн үйлдвэрийн тасалгаанаас Калашниковын автомат болон гар буу, сум зэргийг илрүүлсэн бөгөөд гадна дүрс бичлэгийн хуурцаг, араб хэл дээрх зохиол олсон тухайгаа цагдаа нар мэдээллээ.
Москва хотод иймэрхүү хэрэг байнга шахуу гардаг бөгөөд энэ сарын эхэээр л гэхэд 1380 хүнийг илрүүлж цагдаагийн хэсэг рүү аваачиж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )