АНУ-ын Ерөнхийлөгч агсан Жон Кеннедигийн ууган охин Каролин Кеннедийг Японд суух Элчин сайдаар томилохоор нэр дэвшүүлжээ. Ардчилсан намын гишүүн тэрбээр Харвардын их сургууль, Колумбын хуулийн сургуулийг тус тус дүүргэсэн байна. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн ном бичиж, эцгийнхээ нэрэмжит төрийн бус байгууллагад ажиллажээ. Мөн Барак Обамагийн сонгуулийн кампанит ажилд оролцож байв.
“Киодо” агентлагийн мэдээлснээр Каролин Кеннеди Элчин сайдаар томилогдвол АНУ-аас Японд суух анхны эмэгтэй Элчин сайдаар тодрох юм. Эл асуудлыг удахгүй Сенатын танхим хэлэлцэж батална. Дийлэнхийг дэмжлэгийг авбал Каролин Кеннеди энэ оны есдүгээр сарын дундаас албан тушаалдаа орох аж.
Сэтгэгдэл ( 0 )