Өнөөдрийг гашуудлын өдөр болгон зарлажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 15

Москва хотын захиргаа өнөөдөр буюу даваа гарагийг гашуудлын өдөр болгон зарлаад байна. Учир нь Москва орчмын Ознобишино сүүрингийн дэргэд сайр чулуу ачсан машин нийтийн тээврийн  автобусыг мөргөж онхолдуулсны уршгаар 14 хүн түүний дотор нэг хүүхэд газар дээр нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Тэгвэл тус улсын Эрүүл мэндийн яамны сүүлийн үеийн тоо баримтуудаас харахад осолд нийт 18 хүн амь үрэгдэж, 25 хүний бие муу буюу тааруухан байгаа аж. Ачааны машины жолооч замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн учир осол гарсан гэж урьдчилан мэдээлжээ. Мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Москва хотын засаг даргын үүрэг гуйцэтгэгч Сергей Собянин амь үрэгдэгсдийн гэр бүлийн гишүүд болон нэрвэгдэгсдэд шаардлагатай бүх тусламж үзүүлэхийг зохих байгууллагуудад даалгажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top