Хятадын зүүн өмнөд хэсгийн эрэг хавийн Фуцзянь, Чжэцзян мужуудад Соулик нэртэй хар салхи дэгдэж, ихээхэн гамшиг учруулжээ. Тус салхины хурд цагт 120 км цаг хүрсэн бөгөөд цаг уурын төвөөс 400 мм хур тунадас орсон гэж мэдээлэлжээ.
Эрх баригчид хөрсний нуралт болох аюултай байгаа хэмээн уулархаг бүсээс 300 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн талаар мэдэгдлээ. Хятадад одоогийн байдлаар 160 агаарын нислэг цуцлагдаж, загасчдад далайд гарахгүй байх зааварчилгааг өгчээ. Үүний өмнө Соулик Тайванийг дайран өнгөрөх үед салхинд унасан тоосгонд цохиулж нэг цагдаа амиа алдсан байна.
Энэхүү шуурганы үеэр 8500 орчим хүн орон гэрээ орхин дайжжээ. Хүчтэй салхины улмаас гэрэл цахилгаан тасарч, замын гэрлэн дохио, тэмдэг унасан байгаа учир замын хөдөлгөөн зогсоход хүрчээ. Байгалийн гамшигтай холбогдуулан 50 мянган цэргийн албан хаагчдыг бэлэн байдалд оруулсан мэдээ байна.
Сэтгэгдэл ( 0 )