Канадын залуу жүжигчин 31 настай Кори Монтейт өнгөрсөн амралтын өдөр Ванкуверийн "Fairmont Pacific Rim" зочид буудлын өрөөндөө нас барсан байдалтай олджээ. Тэрбээр нас барахаасаа өмнө хэдэн цагийн өмнө найз нөхдийн хамт шөнийн цэнгээний газар сууж байгаад шөнөөр зочид буудлын өрөөндөө ганцаар орж ирсэн аж. Одоогоор цагдаагийнхан түүний ямар ч шалтгаангүй гэнэтийн үхлийг мөрдөн шалгаж байгаа юм.
Олон алдартнууд авьяаслаг залуу жүжигчний гэнэтийн үхэлд харамсаж буйгаа илэрхийлж байгаа бөгөөд түүний удаан хугацаанд үерхсэн найз бүсгүй жүжигчин Леа Мишеле энэ хэцүү үед хайртай хүнийг нь элдвээр хэлэхгүй байхыг хүсчээ.
Сэтгэгдэл ( 0 )