Арабын Нэгдсэн Эмират улсын Шейх Зайдийн энэхүү сүм жуулчдын анхаарлыг эрхгүй татдаг. Алт, эрдэнэсийн чимэглэлтэй дуу алдам гоёмсог архитектур бүхий эл сүм нь талбайн хэмжээгээрээ агуу Меккагийн дацанаас бага хэдий ч хаана ч байхгүй тансаг гэдгээрээ алдаршжээ. Шейх Зайдийн сүмд дэлхийн хамгийн том хивс бий. Хивсний жин 47 тонн, талбай нь 5”627 м2 гэхээр төсөөлөхөд ч бэрх. Мөн чийдэнгийн бүрхүүл нь л гэхэд шижир алтаар хээ хуар гарган урлаж "Swarovski" брэндийн чулуун гоёлоор гоёж чимжээ. Түүнчлэн ханан дээрх хээ хуар нь үнэт эрдэнэсийн чулуугаар шигтгэсэн төдийгүй эл сүмийн дотор талын шар өнгөтэй бүхэн шижир алтан хийц аж. Алдарт шейх Зайд бен Султан Аль Нахайяна 19 хүүтэй.
Сэтгэгдэл ( 3 )
hmm arai l ymaa...ymar n ingj dawru amidarch ymar n africad olborch uhej bdg bnaa
bidend ch gesen arabuud shig amidrah bolomj bii~