Бразилийн хөлбөмбөгийн од Pональдо Бразилийн топ 10 сэтгүүлийн нэгд бичигддэг “Playboy” сэтгүүлд хувь эзэмшихээр болж байгаа гэнэ. Тэрбээр хөлбөмбөгийн карьераа дуусгаснаас хойш төрөл бүрийн бизнесийн салбарт хүч үзэх болсон. Өдгөө 36 насыг зооглож буй Рональдо Nike, Fiat, Duracell зэрэг дэлхийн томоохон брендүүдтэй хамтарч ажилладгаас гадна, Бразил улсдаа өөрийн гэсэн сүлжээ биеийн тамир, бялдаржуулах клуб, шөнийн цэнгээний газар ажиллуулдаг бөгөөд нийслэл Рио дэ Жаниэро хотод их сургууль бариулж байгаа аж.
Одоо харин алдарт “Playboy” сэтгүүлийг эзэмшихээр болж байна. Дашрамд сонирхуулахад, тэрбээр Бразилийн хөлбөмбөгчдөөс анх удаагаа порно бизнест хөл тавьсан нь биш. Түүнээс өмнө Пеле виаграны сурталчилгаанд тоглож, Рональдино бэлгэвчний нүүр царай болж байсан удаатай гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )