Энэтхэгийн далайн дөрөв дэх том арал болох Мадагаскар арлаас 200 километрийн зайтай оршдог Францын Реюньон арал дээр сэлж байсан 15 настай охин аварга загасанд бариулж амиа алдсан тухай “Росбалт” агентлаг мэдээлжээ.
Арлын Онцгой байдлын албаныхны мэдээлснээр аварга загасанд бариулж амиа алдсан охинд далайн эрэгт байсан хүмүүс тусалж амжаагүй аж. Одоогоор охиныг арлын ямар төрлийн аварга загас барьсан болохыг тодорхой мэдэх боломжгүй гэнэ.
Реюньон арлын аварга загаснууд хамгийн сүүлд өнгөрөгч тавдугаар сард хүн рүү халдаж байсан билээ. Тэд Энэтхэгийн далайн эрэгт бал сараа тэмдэглэн аялж байсан хосууд байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
15 настай охин бал сараараа явж байсан гэнэ үү