Америкийн "North Dakota"-ийн иргэн 35 настай Аэрон Счэффайсэн гэх эр салсан эхнэрээ чадахын тулд өөрийн 3 охиноо егүүтгэсэн хэрэг гарч олныг цочирдуулж байсан. Харин түүний шүүх хурал өчигдөр болж, шүүхээс ямар ч өршөөл үзүүлэхгүйгээр түүнийг бүх насаар нь шоронд хорих ялаар шийтгэсэн байна. Хэрэг гардаг өдөр тэрбээр гэнэт салсан эхнэрээсээ охидтойгоо уулзах зөвшөөрөл гуйсан бөгөөд эхнэр нь зөвшөөрсөн боловч намайг гэртээ очих үед явчихсан байгаарай, чамайг харахыг хүсэхгүй байна гэсэн аж. Гэвч 2 цаг гаруйн дараа түүнээс одоо гэртээ ирж болно, би хүүхдүүдийг чинь алчихсан гэх мессеж ирсэн байна. Цагдаагийнханыг ирэх үед охидыг буйдан дээр нь хутгаар хоолойг нь хэрчиж, нүүрэнд нь дэр тавин орхисон байжээ. Охидын асрагчийн мэдүүлж байгаагаар тэд аавыгаа ирэхэд ихэд хөөрч, баярлаж байсан бөгөөд асрагч тэднийг хамтад нь орхиод явсан тухайгаа ярьжээ.
Сэтгэгдэл ( 1 )
zerleg amitan .yu hj bgaa ni ene be?