Фэйсбүүкээр нярай хүүхэд худалдаалжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 16

Энэтхэгийн Пенжаб мужийн Лудхияна суурингийн оршин суугч 47 настай Фероз Хан гэгч эр энэ сарын 13-нд дөнгөж амаржаад байсан бүсгүйн хүүхдийг сувилагчтай нь хуйвалдаж хулгайлсан хэрэг гарчээ. Хулгайлсан хүүхдээ 45 мянган рупи буюу 830 ам.доллараар нэгэн бизнесмэнд Фэйсбүүк ашиглан худалдаалсан байна. Хүүхэд хулгайлж зарсан Фероз Ханыг Дели хотод байрлах гэрээс нь баривчилан галгаж байна. Харин хулгайлагдсан нярайг гэр бүлийнхэнд нь аваачиж өгсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top