Ерөнхийлөгч улстөрийн хоригдлуудыг суллана гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 17

Мьянмар улсын Ерөнхийлөгч Тейн Сейн 2013 оны сүүлээр улстөрийн бүх хоригдлуудыг суллана хэмээн мэдэгдлээ. Тэрбээр Лондон дахь Хатан хааны Олон улсын хүрээлэн дээр үг хэлэх үедээ улстөрийн хоригдлуудыг суллах нь цэргийн дарангуйллаас ардчилсан нийгэм рүү шилжиж буйн илэрхийлэл хэмээн хэлсэн байна.

Мөн тэрбээр ойрын долоо хоногийн турш тус улсад угсаатны бүлэглэлүүд эвсэн найрамдана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. Үүний тулд амаргүй хэлэлцээр явагдаж, “хэцүүхэн буулт” хийгдэх болно гэдгийг тэрбээр онцлон дурджээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top