Австралийг зорьж явсан 150 гаруй хууль бус цагаачдын онгоц өчигдөр тус улсын Кристмас арлын ойролцоо осолдсон байна. Онгоц хөмрөгдөн осолдсоны улмаас дөрвөн хүн амиа алдсан тухай Австралийн хилийн алба мэдээллээ.
Тэнгисийн хил хамгаалах албаны цэргийн хоёр хөлөг 144 хууль бус цагаачийг уснаас аварчээ. Цагаачид аралд хүрсний дараа Австралид очно хэмээн зорьж явсан байна. Кристмас арал нь Австралиас баруун хойд зүгт 2575 км-т байрладаг аж.
Мөн өнгөрсөн бямба гарагт л гэхэд 88 цагаачийн хөлөг дээрх арлын ойролцоо живсэн билээ. Цагаачдын ихэнх нь Индонезоор дамжин ирсэн Афганистан, Иран, Шри Ланкагийн иргэд байжээ.
Сэтгэгдэл ( 0 )