Үхсэн хүний 56 ширхэг гавлын яс гэрээс нь олджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 17

Австрийн цагдаагийн алба Бургенланд мужийн оршин суугч эрийг үхсэн хүмүүсийн амгалан тайван байх эрхэд халдсан хэмээн буруутгаад байна. Нэрийг нь мэдээлэхээс татгалзсан эрэгтэйн гэрээс 56 ширхэг хүний гавлын яс болон биеийн бусад хэсгийн араг яснууд олджээ. Австрийн “ORF” телевизийн мэдээллэж байгаагаар уг эрэгтэй 47 настай бөгөөд араг яснуудыг сүмийн оршуулгын газраас хулгайлжээ. Түүнийг гурван гавлын яс, хоёр гуяны ясыг хуучин барааны захад худалдаалсан хэмээн сэжиглэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top