Холливудын бүсгүйчүүдийн эмэнэлэг гэгддэг Лос-Анжелосийн "Cedars-Sinai" төрөх эмнэлэгт саяхан Ким Кардашиан амаржиж, охин Норигоо төрүүлсэн билээ. Тэгвэл холливудын бүсгүйчүүдийн хамгийн их таашаадаг тус эмнэлэг таван ажилтнаа ажлаас нь халсан тухайгаа мэдэгджээ. Эдгээр ажилчид реалити шоуны од Ким Кардашианы хувийн мэдээлэлд нэвтэрсэн тул ажлаасаа халагдахад хүрсэн байна.
"Cedars-Sinai" эмнэлэгт голдуу одод болон баячууд амарждаг бөгөөд тэдний хувийн мэдээллийг маш сайтар хадгалж чаддагаараа тус эмнэлэг алдартай аж. Эмнэлэгийн удирдлагууд Ким Кардашиан руу утасдаж энэ талаар мэдээлж, түүнээс уучлалт хүсчээ.
Сэтгэгдэл ( 1 )
ene avgai ingehed hend hamaatain ! balai avgai