1 ой хүртлэх өдөр бүрийн үйл явдлыг бичжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 17

Гэрэл зурагчин Сэм Корнелл хүүгээ 1 ой хүртлэх өдөр бүрийн үйл явдлыг гар утасныхаа камераар бичжээ. Тэрбээр эдгээр 1200 видеог өдөр бүрийн 2 секунд болгон монтажлан 7 минутын бичлэг болгосон байна. Эхнэр Бэвирлейтэйгээ хамтран хийсэн энэхүү бичлэг Индиго хүүгийн амьдралд тодоор үлдэх өвөрмөц бичлэг болон үлдэж байгаа юм. Сэм Корнелл “Би хүүгийнхээ уйлах, инээх, алхах, үг хэлэх гээд анхны бүхнийг бичиж авсандаа туйлын баяртай байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top