Европын улсуудын Засгийн газрууд Грек улсад 3.9 тэрбум долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон билээ. Энэ нь Грекийн өрийн хямралыг сааруулах мөн Герман улсын 9 сард болох сонгуулийн үр дүнг хүлээх зорилгыг агуулж байгаа аж. Европын 17 улсын эдийн засаг 2011 оноос хойш тасралтгүй буурч, ажилгүйдлын түвшин 12.2 хувьд хүрсэн байна. Ажилгүйдлын түвшингээрээ Испани улс 26.9 хувиар тэргүүлж, Австри улс 4.7 хувиар сүүлдэж байна. Грекийн эдийн засгийн шинэчлэл удаашралтай, төсвийн орлогын төлөвлөгөө биелээгүй зэрэг нь цаашид тус улсад эдийн засгийн шинэчлэлийг түргэсгэх шаардлагатай байгааг шинжээчид онцолж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )