Обама сэргэлтийн тухай ярив

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 17

АНУ-ын Ерөнхийлөгч  Барак Обама тус улсын 2013 оны төсвийн алдагдал ДНБ-ний 2 хувьд (759 тэрбум долларт) хүрэх төлөвтэй байгааг нийтэд мэдээлээд байна.Энэ нь сүүлийн 5 жил дэх хамгийн бага үзүүлэлт юм. Төсвийн алдагдал буурахад эдийн засаг сэргэж, төсвийн орлого нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Мөн эдийн засгийн өсөлт 2013 онд 2 хувьд, 2014 онд 3 хувьд хүрэхийг мэдээлсэн байна. АНУ-ын ажилгүйдлын түвшин Засгийн газрын тооцоолж байсанаас бага, 7.5 хувьд хүрсэн байна. Өнгөрсөн 4 сард татварын орлого төлөвлөж байсанаас 65 тэрбум доллараар өндөр байсан нь төсвийн алдагдалыг бууруулахад чухал нөлөө үзүүлж байгааг онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top