Брент маркийн түүхий тосны үнэ 108.46 ам.доллар байна. Ер нь нефтийн ханшийн тухайд өнгөрөгч долоо хоногийн эхний өдрүүдэд ихээхэн хөдөлгөөнтэй арилжаалагдсан. Учир нь ам.долларын ханш бусад голлох активуудын эсрэг хөдөлгөөн их байсан нь нөлөөлсөн байна. Мягмар гарагт Лайт түүхий нефть 12 центээр өсч, 103.26 ам.долларт хүрсэн нь “S&P 500” индекс батгдаг бүртгэлтэй компаниудын орлого үр дүнгийн тайлангийн хүлээлт зах зээлд эерэг дохио өгч байсантай холбон тайлбарлаж байлаа. Харин Брент хар алтны ханш энэ өдөр 107.00-107.50 ам.долларын хооронд арилжаалагдсан. Лхагва гарагт АНУ-н түүхий нефтийн нөөц 9.87 сая баррелиар буурч 373.90 сая тоннд хүрсэн нь шинжээчдийн таамаглаж байснаас 3 дахин бага байсан ба түүхий нефтийн ханш өсөх гол шалтгаан болсон. Үүнд: Лайт төрлийн түүхий нефть сүүлийн 14 сарын оргил түвшин болох 105.36 ам.долларт хүрсэн бол Брент төрлийн түүхий нефть 108.06 ам.доллар хүртэл өссөн байна. Дээрх ханшийн өсөлт долоо хоног дуустал хадгалагдсан төдийгүй Лайт төрлийн түүхий нефть 105.95 ам.долларт, Брент нефть 108.81 ам.долларт тус тус хаагдсан байна. Шинжээчдын үзэж буйгаар суурь хүчин зүйл буюу АНУ-ын эдийн засгийн сэргэлт болон Ойрхи Дорнод дахь тогтворгүй байдал зэрэг нь хар алтны ханш цаашид өсөх голлох шалтгаан байна гэж онцолж байсан.
Сэтгэгдэл ( 0 )