Монгол залуу дэлбэрэлтэнд өртжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 19

Энэ сарын 15-ны өдөр Солонгосын Кёнгиду, Шихинг дүүрэг дэх будгийн үйлдвэрт дэлбэрэлт болж Монгол залуу өртжээ. Азаар амь насаа алдаагүй бөгөөд нүүр, гар зэрэг цээжин хэсэгтээ түлэгдэлттэйгээр эмнэлэгт хүргэгджээ. Эмч нарын хэлж буйгаар амь нас нь аюулгүй бөгөөд түлэгдэлт зарим хэсэгтээ гүн байгаа учраас тод сорви үлдэнэ хэмээсэн байна. 

Цагдаагийн газрын шалгалтаар үйлдвэрлэлд хэрэглэж байсан газ дамжуулах хоолой  дэлбэрсэн байна. Дэлбэрэлт хүчтэй байсан учраас үйлдвэрийн байрны төмөр хавтангууд бүгд салж унасан төдийгүй байрны гадаа байсан машинуудыг даржээ. Хохирлын хэмжээгээр одоогоор тогтоогоогүй байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boxman(83.149.37.101) 2013 оны 07 сарын 19

muu shvv.tsuuhun mongolchuud hezee 3 say hvrne dee.

0  |  0
Top